
Адал явдалд дурлагч Австрийн эр Феликс Баумгартнер нь 37 километрийн өндрөөс үсэрч үзэх гэсэн туйлын зорилгоо бараг биелүүлжээ. Өнгөрсөн Пүрэв гарагт тэрээр 22 километрийн өндрөөс туршилтын үсрэлтээ амжилттай гүйцэтгэсэн байна. Тэрээр гелий-гээр дүүргэсэн агаарын бөмбөлөгт бэхэлсэн гермо капсулын тусламжтайгаар төдий өндөрт гарч чадсан аж. Түүний нислэг нийт 8 минут үргэлжилсэн бөгөөд 3 минут, 43 секундэд нь чөлөөт уналт хийсэн байна.
Тэрээр цагт 580 км-ийн хурдтай унаж, шинэ амжилт тогтоожээ. 42 настай тамирчин тэрээр 22 километрийн өдрөөс дэлхийг харахад үнэхээр ер бусын ү...