
Мэдээллийн сангийн нөөцийг нь далайтай зvйрлэвэл бид хэрэгтэй мэдээллээ интернетээс олж авах нь загасчлахтай утга нэг болох агаад загас сайн барьж сурах хэрэг гарна. Сайн загасчинд сайн уурга дэгээ хэрэгтэй. Тэгвэл танд Google гэдэг уургыг санал болгоё. Энэ бол маш сайн уурга. Гэхдээ зөв хэрэглэж чадвал... Та өөрт хэрэгтэй мэдээллээ хэрхэн хайдаг вэ? Мэдээж хэрэг хамгийн анхны алхам бол browser-ийнхоо хаяг дээр www.google.com гэж бичиж хайлтын систем рvvгээ ордог. Тэгээд хайх зvйлээ бичээд ENTER дардаг. Тэгвэл тэр хайх утгуудаа хэрхэн оруулах вэ? Зөвлөмжөө хамгийн энгийн амархнаас нь гvнзгий тvвшин рvv хvндрэх зарчмаар бэлдэнэ. Хамгийн амархан нь мэдээж хайх vгээ оруулаад л болоо. Vvнийг хvн бvр мэддэг учраас илvvц нуршаад яахав. Жишээлбэл та "Аватар" киног шууд vзэхээр хайж байгаа бол тvvнийгээ бичихэд маш олон vр дvн гарч бvгд төлбөртэй, эсвэл хаана юу нь байгаа нь мэдэгдэхгvй. Зорилгодоо хvрч чадсангvй юу. Тэгвэл дараагийн тvвшин рvv орцгооё. 1. Тусгай тvлхvvр тэмдэгтvvдийг ашиглах. Vvнд хэд хэдэн тэмдэгт бий. “+” тэмдэг, vvнийг ашигласнаар заавал байх ёстой утгыг агуулна. Жишээ нь “Harry Potter +3” гэж бичвэл гуравдугаар ангийг нь хайна. “-“ тэмдэг дээрх нэмэх тэмдгийн эсрэг утгатай ба энэ vг байх ёсгvй гэсэн утгыг агуулна. “~” тэмдэг, vvнийг ашиглан ижил утгатай vгнvvдээр нь хайна. Та ямар нэгэн юм хайхыг хvссэн боловч тэр vгнийхээ утгыг нь мэдэхгvй байгаа vед илvv тохиромжтой. “ОR” тэмдэг, vvнийг Boolean төрлийн vйлдэл гэдэг. Ихэнх тохиолдолд I гэж бичдэг.Амьдрал дээр "бол", "эсвэл" гэсэн утгатай. Жишээ нь Лондон юм уу Парис хотод амралтын газар хайж байгаа бол "vacation London OR paris" гэж хайх хэрэгтэй. Тооны интервал оруулах: Та ямар нэгэн тооны заагаар хайх боломжтой. Бичихдээ дээд доод хязгаарын дунд 2 цэгтэйгээр бичих хэрэгтэй. Жишээ нь "XBOX 360 $250..$300" гэж хайвал танд 250-300 долларын vнэтэй ХВОХ олдох болно. Интернет бол өнөө vед бидэнд байгаа хамгийн том боломж. Vvнийг зөв ашиглавал толь, сурах бичиг, ТВ, сонин, хөгжим гээд бvх л зvйл чинь болж чадна. Тэр ч байтугай чиний гэрийн даалгаврыг ч хийж өгч чаддаг. Гэхдээ энд интернет гэдэг шидтэн байгаа юм биш. Дэлхийн өнцөг булан бvрээс хоорондоо сvлжээгээр холбогдсон компьютерvvд байгаа хэрэг, vvний цаана мэдээж хvн байгаа. Интернетийн тэр агуу том мэдээллийн санг дэлхийн өнцөг булан бvрт байгаа интернет хэрэглэгчид бvрдvvлсэн байдаг
|