 Адал явдалд дурлагч Австрийн эр Феликс Баумгартнер нь 37 километрийн өндрөөс үсэрч үзэх гэсэн туйлын зорилгоо бараг биелүүлжээ. Өнгөрсөн Пүрэв гарагт тэрээр 22 километрийн өндрөөс туршилтын үсрэлтээ амжилттай гүйцэтгэсэн байна. Тэрээр гелий-гээр дүүргэсэн агаарын бөмбөлөгт бэхэлсэн гермо капсулын тусламжтайгаар төдий өндөрт гарч чадсан аж. Түүний нислэг нийт 8 минут үргэлжилсэн бөгөөд 3 минут, 43 секундэд нь чөлөөт уналт хийсэн байна. Тэрээр цагт 580 км-ийн хурдтай унаж, шинэ амжилт тогтоожээ. 42 настай тамирчин тэрээр 22 километрийн өдрөөс дэлхийг харахад үнэхээр ер бусын үзэсгэлэнтэй санагдсан нь ямар ч гэрэл зураг, бичлэгийг ардаасаа дагуулахааргүй байсан гэжээ. Одоо Баумгартнер нь асар өндрөөс үсрэл хийгчдийн бяцхан клубын гишүүн болсон гэж өөрийгөө дүгнэж байгаа юм. Яагаад бяцхан гэвэл тэрээр ийм алхам хийж чадсан Дэлхийн гурав дахь хүн болж байгаа аж. Эксрималист маань энэ зун 37 км-ийн өндрөөс дэлхийрүү “буцахыг” зорьж байгаа. Энэхүү үйлдлээрээ тэрээр агаарын бөмбөлгөөр хамгийн өндөрт хөөрсөн, хамгийн өндрөөс гүйцэтгэсэн чөлөөт уналт, хамгийн удаан үргэлжлэх чөлөөт уналт гэх зэрэг олон рекордуудыг эвдэх юм. 37 км-ийн өндөрт гарвал тэрээр 5 минут, 30 секундын турш чөлөөт уналт гүйцэтгэх болно. Felix Baumgartner – газардсаныхаа дараа.
|