-Аав аа, нэг хүн манай машиныг хулгайлаад явчихлаа.
-Өө, чи тэр хүний царай зүсийг сайн харсан уу?
-Анзаарсангүй. Гэхдээ би машиныхаа дугаарыг аваад үлдчихлээ.
______________________________________________________________________
Шүүх тэнхимд шуугилдацгаах хүмүүст шүүгч анхааруулж байна гэнэ.
-Бүгд чимээгүй болцгоо. Одоохон бүгдээрээ дуугаа татацгаа. Ахиад “Шүүгчийг зайлуулъя” орилсон хүнийг би өөрийг нь гудамж руу зайлуулаад өгч чадна шүү гэж хэлж дуусаагүй байтал нь хэн нэгний “Шүүгчийг зайлуулъя” гэж орилох сонсдов. Шүүгч хариуд нь:
-Яллагдагч танд энэ анхааруулга огт хамаагүй шүү гэж ...