чөлөөт цагаа манай блог-т зориулаарай

2012-03-24

22 километрийн өндрөөс хийсэн үсрэлт

Адал явдалд дурлагч Австрийн эр Феликс Баумгартнер нь 37 километрийн өндрөөс үсэрч  үзэх гэсэн туйлын зорилгоо бараг биелүүлжээ. Өнгөрсөн Пүрэв гарагт тэрээр 22 километрийн өндрөөс туршилтын үсрэлтээ амжилттай гүйцэтгэсэн байна. Тэрээр гелий-гээр дүүргэсэн агаарын бөмбөлөгт бэхэлсэн гермо капсулын тусламжтайгаар төдий өндөрт гарч чадсан аж. Түүний нислэг нийт 8 минут үргэлжилсэн бөгөөд 3 минут, 43 секундэд нь чөлөөт уналт хийсэн байна.



www.caak.mn (4 фото)
Тэрээр цагт 580 км-ийн хурдтай унаж, шинэ амжилт тогтоожээ. 42 настай тамирчин тэрээр 22 километрийн өдрөөс дэлхийг харахад үнэхээр ер бусын үзэсгэлэнтэй санагдсан нь ямар ч гэрэл зураг, бичлэгийг ардаасаа дагуулахааргүй байсан гэжээ. Одоо Баумгартнер нь асар өндрөөс үсрэл хийгчдийн бяцхан клубын гишүүн болсон гэж өөрийгөө дүгнэж байгаа юм. Яагаад бяцхан гэвэл тэрээр ийм алхам хийж чадсан Дэлхийн гурав дахь хүн болж байгаа аж.


www.caak.mn (4 фото)

Эксрималист маань энэ зун 37 км-ийн өндрөөс дэлхийрүү “буцахыг” зорьж байгаа. Энэхүү үйлдлээрээ тэрээр агаарын бөмбөлгөөр хамгийн өндөрт хөөрсөн, хамгийн өндрөөс гүйцэтгэсэн чөлөөт уналт, хамгийн удаан үргэлжлэх чөлөөт уналт гэх зэрэг олон рекордуудыг эвдэх юм. 37 км-ийн өндөрт гарвал тэрээр 5 минут, 30 секундын турш чөлөөт уналт гүйцэтгэх болно.


www.caak.mn (4 фото)


Felix Baumgartner – газардсаныхаа дараа.

www.caak.mn (4 фото)

. Сэтгэгдэл бичих! . Найздаа илгээх! . Уншсан: 123 удаа

Сэтгэгдлүүд




:-)
 

Миний тухай

sonirholtai zuils tawih

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч

Найзууд

Тоолуур

Миний блогийн 12426 дахь зочин та тавтай морилно уу!


© 2008
Бичлэг: 13 » Нийт: 26
Өмнөх | Дараагийн