чөлөөт цагаа манай блог-т зориулаарай

2012-03-24

Хотын төвийн айлууд хогтойгоо зэрэгцэн амьдарч байна

Шинэ бүтээн байгуулалт хөтөлбөрийн хүрээнд Сүхбаатар дүүрэгт долдугаар хороололыг барихаар болсон. Энэхүү их бүтээн



сурталчилгаа »   

байгуулалтыг тус дүүргийн 9, 10, 11-р хорооны газар нутагт барихаар төлөвлөөд байгаа юм. Долдугаар хороолол барих ажлын хүрээнд дээрх хороодын зарим айлыг нүүлгэж, газар чөлөөлөлт хийгдэж байгаа. Харамсалтай нь айлуудыг нүүлгэх явцад их хэмжээний хог хаягдал үлдэж, үүнтэй холбогдуулан цэвэрлэгээний ажил хийгдэхгүй байгаа талаар дээрх хорооны оршин суугчид гомдолложээ. Барилгын газарт орсон айлуудын зарим нь нүүж, нүүгээгүй үлдсэн айлууд энэ өвлөөс хойш “хохирч” үлдэх мэт өнөөдрийг хүртэл хог хаягдал хуралдсан хогийн цэг гэмээр байдалтай хашаа зэрэгцэн амьдарч байна.










Шинээр үүсч буй эдгээр хогын цэгүүдэд үхсэн нохойн сэг, үнс тогтог, барилгын хаягдал хөглөрч байгаа нь урин дулаан хавар цаг ирж байгаа үед халвдварт өвчин гарах эх үүсвэр болоод зогсохгүй, энд уугиж байгаа үнс нурам нь хаврын хавсарга салхинд үлээгдэн асаж, зэргэлдээх айлуудын орон гэр, байшин сав галд шатан, хүмүүс амь нас, эд хөрөнгөөрөө хохирч болзошгүй байдалд байна.







Энэ асуудлыг тодруулахаар Сүхбаатар дүүргийн тамгын газрын дарга Б.Мөнхбатаас ярилцлага авах гэхэд “Цэвэрлэгээ хийх ажил бидэнд хамаагүй, гүйцэтгэх байгууллага хариуцаж байгаа. Дүүргийн удирдлагууд тэнд очиж хогоо хаяасан юм шиг та нар ойлгодогоо больмоор юм, бидэнд хамаагүй хэрэг” гэсэн хариултыг өгсөн юм.





Түүний энэ ярианаас үзэхэд Сүхбаатар дүргийн газар нутаг дэвсгэр дээрх хог хаягдлын асуудал СБД-ийн Засаг даргын Тамгын газарт огт хамаагүй юм байна гэж дүгнэхэд хүрлээ. Сүхбаатар дүүргийн 9,10, 11-р хороо бол үндсэндээ бараг хотын төв гэж хэлж болох газрууд юм. Дүүргийн Засаг дарга Б.Баярмагнай энэ асуудлын анхааралда авна биз. Бид энэ талаар эргэн сурвалжилж уншигч та бүхэндээ хүргэх болно. Бодит байдлыг фото зургаар хүргэе.
. Сэтгэгдэл бичих! . Найздаа илгээх! . Уншсан: 39 удаа

Сэтгэгдлүүд




:-)
 

Миний тухай

sonirholtai zuils tawih

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч

Найзууд

Тоолуур

Миний блогийн 12426 дахь зочин та тавтай морилно уу!


© 2008
Бичлэг: 21 » Нийт: 26
Өмнөх | Дараагийн