чөлөөт цагаа манай блог-т зориулаарай

2012-03-24

''Би бодохдоо ... биш, Би хүсэхдээ...''

МАН-ын дэмжигчдийн залуу фронт болох НАМЗХ-ынхан ''Би бодохдоо...'' хэмээх асуулга ч юм шиг, бодол ч юм шиг, хүсэлт ч юм шиг, PR шиг зүйлийг гаргаж faceboоk.com- оор дамжуулан олон нийтэд ханджээ. Тэдний энэ бодол өдөөсөн асуултыг хүн бүр л



дор бүрнээ өөр өөр ''нүдээр харж'', хариулж байга бизээ. Гэтэл МАН-ын “албан тушаал горилогч” залуусын нэгнийх нь гэгддэг нэгэн сайтад АН-ын УИХ-ын зарим гишүүдийг “Би бодохдоо...” гэдгээр АН-ын зарим гишүүдийг өдөөн хатгажээ.

Тэгвэл яг ийм асуултын хариултыг МАН-ын нэр бүхий зарим удирдлагуудаас асуумаар санагдлаа. Гэхдээ НАМЗХ-ын “бодохдоо” гэдэг үгийг энд “хүсэхдээ” гэж сольж оруулсан юм.

Би хүсэхдээ МАН-ын дарга, ерөнхий сайд С.Батболд хувийн компанийн ажлаа битгий төрийн ажилтай хольж хутгаж байгаасай гэж хүсдэг.

Би хүсэхдээ ЭБЭХ-ийн сайд Д.Зоригт улс орны эрх ашгийн үүднээс Хөшөөтийн нүүрсний уурхайг стратегийн ордод авах саналыг бэлтгэн УИХ-ын оруулаасай гэж хүсдэг.
Би хүсэхдээ Ерөнхий сайд асан С.Баярыг 7 сарын 1-ний өдөр цагдаа нарт ямар тушаал, заавар өгснөө хэлчихээсэй гэж хүсдэг.
Би хүсэхдээУИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил шүүхэд гэрчийн мэдүүлэг өгч, 7 сарын 1-ний хэргийн үнэн мөнийг тодруулахад хувь нэмрээ оруулчихаасай гэж хүсдэг.

Би хүсэхдээ МАН-ынхан ХЗДХ-ийн сайд, “шударга зант” Ц.Нямдорждоо төсвөөс ч болов хөрөнгө гаргаад орон байр аваад өгчихөөсэй гэж хүсдэг.
Би хүсэхдээ шадар сайд М.Энхболд өөрийн гараар удирддаг “утсан хүүхэлдэй” болох хүмүүсээ суллаад явуулчихаасай гэж хүсдэг.

Би хүсэхдээ УИХ-ын гишүүн Х.Наранхүү Эрдэнэтээс “идсэн” мөнгөөрөө буяныг бодож хүүхэд асрамжийн газрын байрыг засварлаад өгчихөөсэй гэж хүсдэг.
Би хүсэхдээ УИХ-ын гишүүн болсон Б.Чойжилсүрэн чуулганы хуралдаан дээр сонсогчдынхоо эрх ашгийн үүднээс ганц хоёр үг ч болов амнаасаа унагаасай гэж хүсдэг.

Би хүсэхдээ МАН-ын УИХ-д суугаа эрхэм гишүүд өөрсдийн хувийн эрх ашгаасаа илүүтэйгээр улс орныхоо эрх ашгийг эхэнд тавиасай гэж хүсдэг.
Би хүсэхдээ УИХ-ын гишүүн Д.Хаянхирвааг Хонгор сумын ард иргэдэд эрүүл орчинд амьдрах боломжийг олгочихоод дахин нэр дэвшээсэй гэж хүсдэг.
Би хүсэхдээ эрхэм уншигч таныг үргэлжүүлэн бусадтайгаа хүслээ хуваалцаасай гэж хүсэж байна.

. Сэтгэгдэл бичих! . Найздаа илгээх! . Уншсан: 42 удаа

Сэтгэгдлүүд




:-)
 

Миний тухай

sonirholtai zuils tawih

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч

Найзууд

Тоолуур

Миний блогийн 12427 дахь зочин та тавтай морилно уу!


© 2008
Бичлэг: 22 » Нийт: 26
Өмнөх | Дараагийн