Монголд өндөр зэрэглэлийн 5000 орчим орон сууц байна гэсэн мэдээлэл бий. Байршилын хувьд хотын төв Санзай, Туул голын хөвөө, Гачуурт болон Нүхтийн ам, Их тэнгэрийн ам зэрэг газруудад байрладаг. Анх зах зээлд үнэ, зэрэглэл, талбайн хэмжээгээр тэргүүж байсан хотхонууд нь ''Бодь'' группын Энхтайваны гүүрний баруун талын ''Шинэ төгөл'' ''М-Си-Эс''-ийн ''Сэлбэ'', ''Чоно'' компаний Зайсан дахь ''Оргил'', ''Фортуна'' группын ''Жаргалан'' зэрэг хотхонуудыг дурьдаж болно. Цагтаа метр квадрат нь 600 доллараас дээш үнээр зарагдаж байгаа нь сенсаац тарьж байсан ''Оргил'' хотхонд УИХ-ын гишүүн Ч.Сайханбилэг, Л.Гүндалай, О.Чулуунбат, нийтлэлч Баабар нарын улс төрчид голдуу олны танил хөршүүд орж байв.Дараа нь ''Жаргалан'' хотхоны сууцны метр квадрат нь мянган доллар давж шинэ амжилт тогтоосон. Н.Батбаяр гишүүн барьсан хотхоныхоо хамгийн том талбайтай, тусдаа хаусанд амьдардаг. Мөн “Женко” Х.Баттулга, Р.Амаржаргал нарын АН-ынхан байдаг.
|